cpu гэж юу вэubblog.com
CPU-н төрөл Үндсэн 2 CPU үйлдвэрлэгч дисплей компьютерийн хэрэглээнд өрсөлддөг нь хүн бүхэнд танигдсан AMD болон Intel юм. Энэ хоёр үйлдвэрлэгч нь хоёулаа CPU чанараар сайн бөгөөд хамгийн хүчтэй CPU мөн хямдхан үнэтэй CPU-г ч үйлдвэрлэдэг. CPU-н хурдыг хэрхэн хэмжих вэ? CPU хурд нь MHz-ээр мегагерц хэмжигддэг сүүлийн үед GHz гегагерциэр хэмжигддэг болсон. Ерөнхийдөө бол 900 MHz хурд гэдэг нь 900 сая эргэлтийг нэг секнудэд хийнэ гэж ойлгож болно. Тэгэхээр мэдээж хэдий чинээ өндөр хурдтай байна төдий чинээ компьютерийн гүйцэтгэл өндөр байх нь харагдаж байгаа байх. CPU хурдны талаарх ойлголтыг зөвхөн үүнд хүрээд хязгаарлаж ойлгож болохгүй. Дээр хэлсэнчлэн энэ нь зөвхөн нэг секундэд хийх эргэлийн тоог зааж байгаа билээ. CPU хурд нь хангалттай өндөр төвшинд хүрж чадсан болохоор үндсэн үйлдвэрлэгчид үндсэн хурданд өөрчлөлт оруулахгүйгээр түүний ажиллагааг хурдтай болгох арга замыг хайж байсан. Үүний шийдэл бол давхар цөмт буюу multi-core CPU байсан юм. Шинэ CPU нь нэг хавтан дээрээ 2, 3, 4 магадгүй түүнээс ч их цөмийг байрлуулан хийж байгаа юм. Тэгэхээр хэдийгээр өндөр хурдгүй боловчиг олон цөмт CPU нь хангалттай хурдтай байх боломжтой. Худалдан авалт хийхдээ зөвхөн хурдний үзүүлэлтийг харахаас гадна core буюу хэдэн цөмтэй гэдгийг анзаараарай. CPU-н төрөл Үндсэн 2 CPU үйлдвэрлэгч дисплей компьютерийн хэрэглээнд өрсөлддөг нь хүн бүхэнд танигдсан AMD болон Intel юм. Энэ хоёр үйлдвэрлэгч нь хоёулаа CPU чанараар сайн бөгөөд хамгийн хүчтэй CPU мөн хямдхан үнэтэй CPU-г ч үйлдвэрлэдэг. Intel-ийн хувьд хамгийн үзүүлэлт сайтай CPU нь Core 2 Quad хямд үнэтэй нь Celeron байдаг харин AMD хувьд хамгийн үзүүлэлт сайтай нь Phenom X3 болон Phenom Quad хамгийн хямд үнэтэй нь Sempron юм. Танд хэрэгцээтэй байх учраас өргөн хэрэглэгддэг CPU-н үзүүлэлтүүдийг товч тайлбарлалаа. Гэрийн компьютерийн хэрэгцээнд хэрэглэхэд боломжтой. Үнийн хувьд харьцангуй бага. CPU суурийн төрөл CPU болгон өөр өөр суурьтай байх бөгөөд энэ нь эх хавтанд суурилагддаг. Эх хавтан зөвхөн нэг төрлийн CPU суурийг суулгахаар зохиогдсон байдаг нь хүмүүс худалдан авалт хийхдээ буюу CPU солихдоо үүнийг сайтар анхаарах хэрэгтэй. Суурийн төрөл нь асар хурдтай өөрчлөгдөж байдаг нь CPU-н төрөл мөн өөрчлөгдөж байдагтай холбоотой. Шинэ CPU нь шинэ зохион байгуулалттай байх бөгөөд түүнийг эх хавтанд суурилуулахын тулд шинэ суурийн төрөл гарч ирдэг. Хэдийгээр CPU нь эх хавтанд тохирч байлаа ч энэ нь яг ажиллана гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр үргэлж худалдан авалт хийхээсээ өмнө эх хавтаны ямар CPU дэмжих үзүүлэлтийг шалгаж байгаарай. Доорх хүснэгт та бүхэнд үүнийг харахад туслах болно. Суурийн төрөл Тохирох Процессорууд Socket 7 Оргиналь Pentiums, Cyrix 686, Cyrix MII, K6, K6-2 and K6-III Socket 370 Intel Celeron, Intel PIII (not Cartridge), Cyrix III Slot 1 Intel PII, Intel PIII (cartridge only) Slot A AMD Athlon (Cart ridge only) Socket A AMD Athlon Thunderbird (not Cartridge), AMD Duron, AMD Athlon XP Socket 423 Intel P4 Socket 478 Intel P4 (2nd Gen) 754-Pin Socket Athlon 64 940-Pin Socket Athlon 64-fx, Opteron Socket AM2 Athlon 64 FX, Athlon X2 Socket 603 / 604 Intel Xeon Socket T Intel Pentium 4, Pentium Extreme, Pentium D, Core 2 Duo LGA 771 Xeon PAC418 / 611 Intel Itanium Socket 775 Core 2 duo, Core 2 Extreme, Core 2 Quad Socket AM2+ Athlon 64, Athlon 64 FX-62, Athlon 64 X2, Sempron, Sempron LE Socket AM3 Athlon 64 X2, Phenom, Sempron, Sempron LE, Opteron Socket F Phenom, Opteron (Server range) CPU-н нөөц CPU нөөц гэдэг нь CPU дээр байрлах маш бага хэмжээний түргэн хугацааны санах ой юм. CPU нөөцийн санах ой нь их үнэтэй байдаг нь хязгаарлагдмал хэмжээг л хийх боломжтой учраас үнэтэй байдаг. CPU нөөц нь CPU байнга шаардаж байдаг санах нөөц буюу датаг давтах үйлдлийг хийдэг. Илүү их нөөцтэй байвал CPU үндсэн санах ойгоос мэдээллийг авчрах хурд илүү ихсэх юм. Энэ хурд нь 64 Кb-аас 4Mb бөгөөд тун удахгүй илүү өргөн багтаамж бүхий нөөц бий болох болно. Компьютерийн бүтэц ба ерөнхий ойлголт Мэдээлэлийг ерөнхийд нь "Аливаа амьд организмын дотоод болон гадаад орчноосоо мэдэрч, хүлээн авч буй бүх дохио юм." гэж тодорхойлж болно. Гэвч компьютерт бүх мэдээлэл нь тоогоор дүрслэгддэг байна. Тоог дүрсэлж бичих болон үйлдэл хийж боловсруулах дүрмүүдийн нэгдлийг тооллын систем гэж нэрлэдэг. Бид тоог 10-тын тооллын системд мэднэ. (Тоог 10 цифрээр дүрсэлж бичдэг)
Үүнтэй адил аливаа тоог 0, 1 гэсэн хоёр цифрээр дүрслэх 2-тын тооллын систем компьютерт хэрэглэгддэг. Хоёртын тооллын системийн тоонууд 0, 1, 10, 11, 100, 101, 110, … гэх мэтээр бичигддэг. Зөвхөн 0 ба 1 гэсэн утга авдаг мэдээллийг 1 бит (bit-binary digit) хэмжээтэй гэж ярьдаг. 8 бит мэдээлэл нь 1 байт (byte-багц) болдог. Мэдээллийг хэмжээг хэмжих үндсэн нэгж байт юм. 1 байтыг нэг үсэг, эсвэл нэг тэмдэгт гэж тоймлон ойлгож болно. Килобайт, мегабайт зэрэг мэдээллийг хэмжих том нэгжүүдийг ч мөн хэрэглэдэг. Доор нэгжүүдийн хоорондын харьцааг үзүүлэв. 1024 Вyte = 1 Kilo Byte (1KB) 1024 KB = 1 Mega Byte (1MB) 1024 MB = 1 Gega Byte (1GB)
Компьютерийн ерөнхий бүтэц.
1. Санах ой - RAM (Random Access Memory). Компьютерээр боловсруулах бүх төрлийн мэдээллийг санаж хадгалахад зориулагдсан компьютерийн хэсгийг санах ой гэнэ. Иймд хэрэв санах ой байхгүй бол мэдээлэл боловсруулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл компьютер ажиллахгүй гэсэн үг. Компьютерийн санах ой дахь мэдээлэл компьютерийг унтраахад арилдаг. Ийм чанартай санах ойгоос гадна орчин үеийн компьютерт санасан мэдээлэл нь өөрчлөгддөггүй байнга тогтмол хадгалагдаж байдаг санах ой байдаг. Энэ санах ой дахь мэдээлэл зөвхөн уншиж ашиглахад зориулагдсан байдаг. Ийм санах ойг ROM (Read Only Memory) гэж нэрлэдэг. Компьютерийн санах ой-RAM-ийн хэмжээ нь нэн чухал үзүүлэлт юм.
2. Микропроцессор-(CPU-Central Processing Unit). Тодорхой үр дүнд хүрэхийн тулд биелүүлэх үйлдлүүдийн дараалалыг программ гэнэ. Тэгвэл программын үйлдлүүдийг алхам бүрээр нь биелүүлдэг компьютерийн хэсгийг микропроцессор гэнэ. Өөрөөр хэлбэл компьютерийн үйлдэл хийдэг хэсэг нь юм. Компьютерийг хүнтэй зүйрлэвэл, микропроцессорыг компьютерийн тархи нь гэж хэлж болох юм. Микропроцессор нь үйлдэл гүйцэтгэх хурдаараа харилцан адилгүй байдаг. Манай оронд голдуу Intel овгийн микропроцессор бүхий компьютеруудыг хэрэглэдэг. Эдгээр микропроцессорын Intel 386, Intel 486, Pentium, Pentium Pro, Pentium MMX, Pentium II, Pentium III, Pentium IV8 Pentium D гэсэн моделиуд нь хэрэглэгдэж ирсэн байна. Түүнээс гадна CPU үйлдвэрлэдэг Intel фирмээс гадна Cyrix, AMD гэх мэт өөр фирмүүд байдаг. Гэхдээ та уг номыг бичигдсэнээс нэлээд хожим уншиж байгаа бол энд байгаа зарим мэдээлэл хоцрогдсон байж болзошгүй юм.
3. Компьютерийн мэдээллийг оруулах, гаргах байгууламж. Аливаа компьютерт мэдээлэл оруулах, гаргах олон янзын төхөөрөмж байж болох бөгөөд зөвхөн стандарт оруулах гаргах төхөөрөмжийг үзье. а). Дэлгэц (Monitor). Дэлгэц нь хар цагаан, өнгөт, шингэн кристал гэх мэт төрлүүд байдаг. Дэлгэцийн боломж янз бүр байдаг боловч сүүлийн үед зөвхөн VGA (Video Graphics Array) болон SVGA (Super VGA), LCD дэлгэцүүд хэрэглэгдэх болсон байна. Мөн овор хэмжээний хувьд 15 инч -ийн дэлгэц өргөн хэрэглэгддэг. Дэлгэцний дүрсийг дүрслэх цэгийн диаметр нь 0.25 мм, 0.28 мм гэх мэт янз бүрийн боломжуудтай байна. б). Гар (Keyboard). 101/102 товчлуур бүхий Америк стандартын гар өргөн хэрэглэгдэж байсан боловч Windows 95 систем гарснаар 104 товч бүхий гар нэлээд өргөнөөр хэрэглэх болсон. Гар нь мэдээллийг компьютерт оруулах гол төхөөрөмж юм. Текст бичих үед дэлгэцэн дээр үсэг хаана бичигдэхийг заасан заагуур байх ба үүнийг текст курсор (анивчсан босоо зураас) гэж нэрлэдэг. Текст курсорыг гарнаас удирддаг. Гарны тухай та өөрөө бие даан судлана уу. Жишээлбэл та том жижиг үсгийг хэрхэн бичих, мөр шилжих, текст курсорыг удирдах гэх мэт үйлдлүүдийг судлаарай.
4. Хадгалах байгууламж буюу диск. Бидний өмнө ярьсан компьютерээр боловсруулагдах мэдээллийг санах зориулалттай шуурхай буюу дотоод санах ой RAM нь харьцангуй бага багтаамжтай бөгөөд энэ мэдээлэл нь компьютерийг унтраахад арилдаг. Иймд их хэмжээний мэдээллийг удаан хугацаагаар байнга хадгалах шаардлагатай болдог. Энэ санах ойг гадаад санах ой гэдэг. Өргөн хэрэглэгддэг гадаад санах ой нь компьютерийн диск юм. Дискэнд мэдээлэл бичих болон түүн дээрх мэдээллийг унших төхөөрөмжийг дискийн байгууламж (disk drive) гэдэг. Одоогоор дараахь төрлийн диск хэрэглэгдэж байна. 1. Уян диск (Floppy disk - FD) 2. Хатуу диск (Hard disk - HD). 3. Компакт диск (Compact disk-CD). 4. Flash диск 5. USB хард диск
Эдгээр дискүүд нь багтаамж, ажиллах хурд зэргээрээ харилцан адилгүй байдаг. Уян дискийг бага хэмжээний мэдээлэл зөөх болон зарим чухал мэдээллийг хадгалах зэрэгт өргөн ашиглаж болно. Харин хатуу диск процессор дотор диск байгууламжийн хамт байрлах бөгөөд багтаамж болон хурдаараа уян дискнээс харьцангуй хурдан байдаг. Хатуу диск нь өдөр тутмын ажиллагаанд хамгийн их хэрэглэгдэнэ. CD нь мөн багтаамж болон хурдаараа уян дискнээс эрс илүү бөгөөд мэдээллийг найдвартай хадгалдаг. CD дээрээс мэдээллийг унших байдлаар хэрэглэдэг байгууламжийг CD-ROM Driver гэж нэрлэдэг. Энд ROM гэдэг нь Read Only Memory буюу зөвхөн уншигдах санах ой гэсэн үгийг товчилж байгаа болно.
Уян диск байгууламж (F.D.D.-floppy disk driver) компьютерт хоёроос олонгүй байх ба A:\ B:\ гэж нэрлэгдэнэ. Хатуу диск байгууламж нь компьютерт 4 хүртэл байж болох ба тэдгээрийг олон логик дискүүдэд дотор нь хэд хэд хувааж болно. Түүнийг C:\, D:\ . . . гэх мэтээр үсгийн дарааллаар нэрлэнэ.
5. Хулгана (Mouse). Орчин үеийн компьютерүүдэд заах (pointing) төхөөрөмжүүд олон хэрэглэдэгийн нэг нь хулгана юм. Хулгана нь хэрэглэгч компьютерийг удирдах болон асуултанд хариулах зэрэгт голчлон хэрэглэгддэг төхөөрөмж юм. Хулгана хэрэв зөв суулгагдсан бол хулганыг ширээн дээгүүрээ хөдөлгөхөд дэлгэцэн дээр чинь сум гүйж байх болно. Энэ сумыг хулганы курсор гэж нэрлэнэ. Хулганы курсорын хэлбэр тухайн үеийн ажлын төлөв, байдлаас хамааран байнга өөрчлөгдөж байдаг. Компьютерийн хадгалах төхөөрөмж 1960-аад оны сүүлчээр үйлдвэрлэгдсэн "Nova" загварын компьютерийн санах ойн хавтан Компьютерийн хадгалах төхөөрөмж нь тооцоолох үйлдэлд ашиглагдаж байгаа тоон өгөгдлийг тодорхой хугацааны турш хадгалах зориулалт бүхий компьютерийн бүрэлдэхүүн хэсэг юм. Хадгалах төхөөрөмж нь Төв процессорын хамт орчин үеийн компьютерийн үндсэн зарчмыг тодорхойлогч фон Нейманы архитектурын гол эд анги болно. Сүүлийн үед RAM мэтийн хагас дамжуулагч дээр үндэслэгдсэн хадгалах төхөөрөмжийг санах ой, их багтаамжийн оптик диск, соронзон бичлэгт хатуу диск болон бусад төрлийн тогтмол хадгалах чанартай хэрэгслүүдийг санах байгууламж гэж нэрлэх болсон. Компьютерийн архитектурын голлох эд ангиудыг ингэж ялгаж өгөх нь ач холбогдол ихтэй юм. Гэвч энэ өгүүлэлд уламжлалт нэршлийг ашигласан болно.
1980-аад оны 45МБ багтаамжийн диск ба 2000-аад онд үйлдвэрлэгдсэн 2ГБ багтаамжийн флаш дискийн харьцаа
Зориулалт Компьютерт мэдээллийг хоёртын тооллын системээр илэрхийлдэг.Текст, тоо, зураг, дуу болон ер нь бараг бүх төрлийн мэдээллийг битүүдийн цуваа буюу 0 ба 1 гэсэн утга бүхий хоёртын тоо болгон хувиргаж болдог. Иймээс хангалттай багтаамж байгаа тохиолдолд компьютер дурын өгөгдөл буюу хоёртын тооллоор илэрхийлэгдсэн мэдээллийг хялбархан боловсруулж чадах юм.Жишээлбэл, найман сая буюу ойролцоогоор нэг мегабайт битийг ашиглаад дурын компьютер бага шиг зохиолыг хадгалчих боломжтой. Ангилал Хадгалах төхөөрөмжүүдийг төв процессортой хэрхэн харьцаж байгаагаар нь анхдагч хадгалах төхөөрөмж, хоёрдогч хадгалах төхөөрөмж, гуравдагч хадгалах төхөөрөмж гэж ангилдаг.Цаашлаад хандалтын хэлбэр, нэг битэд оногдох үнэ, ажиллах зарчмаар нь хувааж болно. Анхдагч хадгалах төхөөрөмж
Персонал компьютерт суурилсан SDRAM Энэ нь төв процессорт шууд ханддаг ганц санах ой бөгөөд тэнд хадгалагдаж буй командуудыг процессор байнга уншиж,улмаар гүйцэтгэх үйлдэл хийж байдаг. Транзисторыг нээсэн явдал электрон санах ойд хувьсгал хийсэн бөгөөд орчин үеийн шуурхай санах ой (RAM) бий болох суурийг тавьсан. Шуурхай санах ой буюу RAM- аас гадна анхдагч хадгалах төхөөрөмжид хамаарах хоёр төрлийн ой байдаг. • Процессорын дотор регистрүүд байрлах ба нэг регистр нэг үг (голдуу 32 юм уу 64 бит байдаг) хэмжээтэй өгөгдлийг хадгална. Процессор энд хадгалагдаж буй өгөгдөл дээр тооцоо хийх буюу бусад үйлдлүүд гүйцэтгэх командыг арифметик ба логик төхөөрөмжид өгдөг.Төв процессорын чипийг бүрдүүлж буй транзисторыг сэлгэн залгадаг, электрон мультивибратор шиг ажиллагаатай регистрүүд бол техникийн хувьд компьютерийн хадгалах төхөөрөмж дундаа хамгийн хурдан нь болно. • Процессорын дөт ой (cache) бол хамгийн хурдан ажиллах регистр болон нэлээд удаан ажилладаг шуурхай санах ой хоёрын дундын шатны ой юм. Үүний зорилго компьютерийн ажиллагааны хурдыг нэмэгдүүлэхэд оршино.Шуурхай санах ойд байгаа мэдээлэл дотроос хамгийн идэвхтэй хэсэг нь энэ ойд хуулагддаг. Шуурхай санах ой процессортой санах ойн түгээгүүрээр (‘’memoty bus’’) дамжин холбогдох бөгөөд энэ түгээгүүр нь хаягийн түгээгүүр, өгөгдлийн түгээгүүр гэх хоёр түгээгүүрийн нэгдэл болно.Процессор эхлээд өгөгдлийн байрлалыг заасан санах ойн хаяг гэх тоог хаягийн түгээгүүрээр дамжуулан илгээнэ.Дараа нь өгөгдлийн түгээгүүрээр дамжуулан өгөгдлийг уншиж бичих үйлдлийг гүйцэтгэдэг. Анхдагч хадгалах байгууламж тогтмол биш учраас ганц ийм санах ойтой компьютер асах үед хийх үйлдлүүдийг нь заасан командын үүсвэргүй байх болно. Иймээс бага хэмжээтэй асаах программ (BIOS) агуулсан тогтмол анхдагч хадгалах байгууламж буюу зөвхөн унших ойгоос (ROM) компьютерт анхдагч ачаалал өгнө. Хоёрдогч хадгалах төхөөрөмж
хатуу дискийн төхөөрөмжийн тагийг авч харуулсан байдал Хоёрдогч хадгалах төхөөрөмж төв процессортой шууд харьцдаггүй бөгөөд хүчдэл тасрах буюу унтрах тохиолдолд өгөгдлөө алддаггүй, өөрөөр хэлбэл тогтмол санах байгууламжтай зэргээрээ анхдагчаас ялгаатай байдаг.Компьютер оролт/гаралтын хэрэгслээрээ дамжуулан энэ төхөөрөмжтэй харьцан, анхдагч хадгалах төхөөрөмжийн буферийг ашиглаж өгөгдлийг дамжуулна. Орчин үеийн компьютерт энэ зорилгоор хатуу дискийг ашиглаж байна.Хатуу диск дээр байгаа нэг байт мэдээлэлд хандах хугацаа миллисекундээр хэмжих хэмжээтэй байдаг.Харин энэ хугацааг шуурхай санах ойн хувьд наносекундийн хэмжээгээр ярина. Хагас дамжуулагч ойноос эргэлдэгч соронзон дискийн хандалтын хугацаа ойролцоогоор сая дахин удаан байгааг эндээс харж болох бөгөөд CD,DVD зэрэг оптик хадгалах хэрэгслийн хувьд энэ хугацаа хатуу дискнийхээс удаан байдаг. Хоёрдогч хадгалах төхөөрөмжийн зарим жишээ дурдвал, флаш ой, уян диск, соронзон тууз, цаасан тууз, перфокарт, салангид шуурхай санах ой, Зип дискийн төхөөрөмж.
Гуравдагч хадгалах төхөөрөмж
Хуурцагын сан Солих боломжтой хадгалах төхөөрөмж (хуурцаг) ийг системийн шаардлагын дагуу робот гарын тусламжтайгаар сольж ажилладаг бөгөөд ховор хэрэглэгддэг мэдээллийг архивлах зорилгоор голлон хэрэглэгдэнэ. Энэ нь хоёрдогч хадгалах төхөөрөмжөөс хамаагүй удаан ажиллагаатай.Компьютер мэдээллийг уншиж дууссаны дараа робот гар хуурцагыг буцааж байранд нь хийнэ. Хараат бус хадгалах төхөөрөмж Хараат бус буюу Салангид хадгалах төхөөрөмж нь ямар нэг процессорын удирдлагагүйгээр ажиллах бөгөөд түүн дээр мэдээллийг бичсэний дараа салгаж авч болдог. Нэгэнт салгаж авсан төхөөрөмжийг хялбархан зөөвөрлөх боломжтой тул мэдээллийг шилжүүлэх зорилгоор ашиглахад тохиромжтой байдаг.Түүнээс гадна мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулна. Хандалт • Дурын хандалт гэж санах ойн аль ч байрлалд дурын эгшинд хандахад бараг зэрэг хүрнэ гэсэн үг. • Дараалсан хандалт нь мэдээллийн хэсгүүдэд ээлж дараалалтайгаар хандаж ажилладаг гэсэн үг бөгөөд зарцуулах хугацаа нь хамгийн сүүлд ямар хэсэгтэй ажиллаж байснаас ихээхэн хамаардаг. Үзүүлэлтүүд
1ГГ багтаамжтай шуурхай санах ой • Багтаамж Энэ нь хадгалах төхөөрөмжийн агуулж чадах мэдээллийн хэмжээ бөгөөд бит ба байтын тоогооор хэмжигдэнэ. • Нягтрал Энэ бол хадгалж буй мэдээллийн эзлэх зайн хэмжээ. Багтаамжийг урт, талбай, эзлэхүүн зэрэг нэгжид хувааж олно. (1,2 МБ/см квадрат) • Хүлээх хугацаа бол санах ойн тодорхой байрлалд хүрэхэд зарцуулах хугацаа юм.Холбогдох хэмжих нэгж нь анхдагч хадгалах төхөөрөмжийн хувьд наносекунд, хоёрдогч хадгалах төхөөрөмжийн хувьд миллисекунд, гуравдагч хадгалах төхөөрөмжийн хувьд секунд байдаг. Дараалсан хандалтат ойн хувьд уншихад хүлээх хугацаа, бичихэд хүлээх хугацаа гэж ялгавал зохимжтой байх болно. • Нэвтрүүлэх чадвар нь мэдээллийг унших, бичихэд зарцуулах хугацаа. Компьютерийн хадгалах төхөөрөмжийн хувьд нэгж нь голдуу ‘’мегабайт/сек’’ байна. Технологи Хагас дамжуулагчин ой Хагас дамжуулагчин ойд хагас дамжуулагч дээр үндэслэгдсэн интеграл хэлхээг ашиглаж мэдээлэл хадгална.Хагас дамжуулагч санах ойн чипийн бүтцэд сая сая конденсатор, транзистор орсон байдаг. Орчин үеийн компьютерийн анхдагч хадгалах байгууламжид бараг зуун хувь динамик шуурхай санах ойг хэрэглэж байна. Соронзон хадгалах төхөөрөмж Соронзон материалаар бүрсэн гадаргуугийн соронзлогдох байдлыг ашиглаж мэдээллийг хадгална.Энэ нь тогтмол санах байгууламж юм.Унших бичих толгой бүхий төхөөрөмж ашиглан энд байгаа мэдээлэлд ханддаг.Дараахь төрлийн төхөөрөмжүүд байдаг. • Соронзон диск o Уян диск- хараат бус хадгалах төхөөрөмж o Хатуу диск- хоёрдогч хадгалах төхөөрөмж • Соронзон тууз- гуравдагч болон хараат бус хадгалах төхөөрөмж
хатуу диск Оптик хадгалах төхөөрөмж Дугуй дискийн гадаргуу дээр үүсгэсэн өчүүхэн хонхоруудыг ашиглан мэдээллийг хадгалдаг бөгөөд энэ гадаргууг лазерийн диодын тусламжтайгаар гэрэлтүүлэн буцааж уншдаг.Ортик диск нь дараалсан хандалттай тогтмол санах байгууламж болно.Одоо хэрэглэгдэж байгаа хэлбэрүүд гэвэл: • CD, CD-ROM, DVD, Blu-ray Disc, HD DVD • CD-R, DVD-R, DVD+R • CD-RW, DVD-RW, DVD+RW, DVD-RAM